БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер

Группын танилцуулга

Группын танилцуулга

“АЗИ-ФАРМА” ХХК нь Монгол улсын эмийн зах зээлд дээд зэрэглэлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцгой чанараар танигдсан салбартаа тэргүүлэгч компаниудын нэг билээ. Өнгөрсөн хугацаанд өөрийн нарийн бодлого чиглэлийн үндсэн дээр амжилттай ажиллаж, олон улсад танигдсан, эмчилгээний өндөр үр дүнтэй 2000 гаруй нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг харилцагч, үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.

  • Хамтын хүч
  • Мэргэжлийн өндөр ур чадвар
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх
  • Үнэнч шударга
  • Манлайлал
  • Өөриймсөг сэтгэлгээ

Эрхэм Зорилго

Эрүүл энхийн үйлчилгээний дэвшилтэт хэв маягийг Таньд хүргэнэ

Эрхэм зорилт

Монгол Улсын эм ханган нийлүүлэлт, эмнэлгийн хэрэгслийн худалдааны салбарт олон улсын жишиг стандартыг тууштай нэвтрүүлэх замаар чанарыг эрхэмлэн салбарыг эрчимтэй хөгжүүлнэ.

Алсын хараа

Эрүүл мэндийн орчин үеийн үйлчилгээг цогцоор нь хүргэсэн хүн бүрийн сонголт болох брэндийг бүтээгч үндэсний жишиг компани байна.

4

Охин компаниуд

20 +

Ажилласан жил

1.3K +

Импортын бүтээгдэхүүний нэр төрөл

6.4M +

Импортын бүтээгдэхүүний тоо

Бидний түүх, шагнал

  1. Бидний түүх

    2002

    “АЗИ-ФАРМА” ХХК нь анх үүсгэн байгуулагдсан. АНУ-ын “Unipharm Inc” пүүс, Словени улсын “KRKA” эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэрээг хийж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд супермаркет түшиглэсэн “Витамин шоп”-ууд байгуулагдсан.

  2. Бидний түүх

    2003

    “Ази-Фарма” ХХК-ийн анхны “Эм Ханган Нийлүүлэх Төв” Сүхбаатар дүүрэгт байгуулагдаж, эм хангамжийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

  3. Бидний түүх

    2004 он

    “Ази-Фарма” ХХК-ийн анхны “Мээж” эмийн сан Сүхбаатар дүүрэгт байгуулагдаж, сүлжээ эмийн сангийн үйл ажиллагааны эхлэл тавигдсан ба нийгмийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог анхны эмийн сан байгуулагдсан.

  4. Бидний түүх

    2005

    Харилцагч, хэрэглэгчдэд хүрч үйлчлэх, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр Чингэлтэй дүүрэгт “Эм ханган нийлүүлэх төв-2” байгуулагдсан. Шинээр “Bayer Pharma AG”, “Bayer Consumer Care”, “Gedеon Richter”, “Care corporation”, “Berlin Chemie AG” зэрэг нэр хүндтэй эмийн үйлдвэрийн импортлогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

  5. Бидний түүх

    2006

    Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Panacea Boitec”, “Shin Poong Pharm”, “Umedica Laboratories”, “Аkrikhin” зэрэг эмийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаад хамтын ажиллагааны харилцаа холбоогоо өргөжүүлсэн. Монгол улсын эмийн бүртгэлд чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэлийг нийлүүлэх, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг жигд хангах зарчмыг баримтлан импортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж эхэлсэн.

  6. Бидний түүх

    2007

    Монголын “Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Газар”-ын “Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн байгууллага”-аар шалгарав. Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Novartis”, “Astellas pharma”, “Nizhpharm”, “Sintez”, “Herbion International”, “Lek Pharmaceuticals d.d.”, “Amoun Pharmaceuticals” зэрэг эмийн үйлдвэрийн импортлогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Байгууллагын нийт ажиллагсдын тоо, хүний нөөцийн чадамж, боловсон хүчний бодлого бэхжсэн.

  7. Бидний түүх

    2008

    Бид эм хангамжийн салбарын хүрээнд компанийн байр суурийг бэхжүүлж, эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэл ханган нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж, эмнэлэг, хүн амыг шаардлагатай эм бэлдмэлээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ихэд анхаарч, Эм ханган нийлүүлэх байгууллагуудын тэргүүлэгчдийн нэг болов. Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй “Nycomed”, “Sandoz”, “Аltaivitamin”, “Мoskhimpharmpreparaty”, “Partner”, “Belmedpreparaty”, “Polpharma” зэрэг эмийн үйлдвэрийн импортлогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

  8. Бидний түүх

    2009

    Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ орон нутагт дахь анхны “Эм ханган нийлүүлэх төв”-ийн салбарыг Дархан-Уул аймгийн Дархан суманд байгуулж харилцагч, хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаагаа тэлсэн. Удаах салбарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Эм ханган нийлүүлэх төв”-д байгуулж. төвийн бүсийн харилцагчдад эм бэлдмэл ханган нийлүүлж эхэлсэн. БНСУ-ын “Medi Green” эмийн үйлдвэрийн судсаар хооллох шингэн тэжээлийн бэлдмэлийг нийлүүлэх албан ёсны дистрибьюторын хамтран ажиллах гэрээг байгуулсан.

  9. Бидний түүх

    2010

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт “Эм ханган нийлүүлэх төв-3” байгуулагдаж, харилцагч хэрэглэгчдэд хүрч үйлчлэх, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулсан. Сүхбаатар дүүрэгт анхны өргөн хэрэглээний өөртөө үйлчлэх “ФАРММАРКЕТ” сүлжээ эмийн сан байгуулагдсан. “АЗИ ФАРМА” ХХК нь ЭМЯ-аас зохион байгуулсан “Эмчилгээ оношлогооны дэвшил- Орчин үе” сэдэвт үзэсгэлэнгээс шилдэг импортлогчийн шагнал хүртсэн. Дэлхийд тэргүүлэгч нэр хүндтэй топ эмийн үйлдвэрүүд болох “Pfizer”, “Sanofi Aventis”, “GlaxoSmithKline”, “Takeda”, “Boehringer Ingelheim”, “Medial D&P”, “Denk pharma”, “Actavis International” зэрэг эмийн үйлдвэрийн импортлогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

  10. Бидний түүх

    2011

    Баянгол дүүргийн бичил хороололд “АЗИ-ФАРМА” салбар эмийн сан байгуулагдсан. Орхон аймгийн Эрдэнэт хотод орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан. Увс аймгийн Улаангом суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан. “АЗИ-ФАРМА” эмийн сангийн 10 дахь салбар эмийн сан байгуулагдсан. АНУ-ын “Eli Lilly” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчийн газрын гэрээ байгуулан, тус үйлдвэрийн чихрийн шижингийн бэлдмэлийг, БНСУ-ын “SK Chemicals” үйлдвэрийн альбумины бэлдмэлүүдийг эм хангамжийн салбарт нэвтрүүлж эхэлсэн. Мөн БНСУ-ын “Hwajin Medical”, “Jeil Pharmaceutical”, БНХАУ-ын “JJMD”, ОХУ-ын “Alphaplastic” зэрэг эмнэлгийн жижиг хэрэгслийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч үйлдвэрүүдтэй хамтран ажиллах албан ёсны дистрибьюторын гэрээг байгуулан зүү тариур, дуслын систем, хөвөн бинт, халуун хүйтэн наалт зэрэг эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг хангаж эхэлсэн.

  11. Бидний түүх

    2012

    Харилцагч, хэрэглэгч нартаа хүрч үйлчлэх, ханган нийлүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх чиглэлээр Баянзүрх дүүрэгт “Эм ханган нийлүүлэх төв -4” байгуулагдсан. Завхан аймгийн Улиастай суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд орон нутгийн салбар “Эм ханган нийлүүлэх төв”-ийг байгуулсан. Улаанбаатар бусад дүүргүүдэд “АЗИ-ФАРМА” эмийн сангийн 6 салбар нэгжүүд шинээр байгуулагдсан. “АЗИ-ФАРМА” ХХК-ийн 10 жилийн ой тохиосон ба энэ хугацаанд бид: Монгол улсын эм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 150 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагуудаас импорт, нийлүүлэлтийн хэм хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрөл, харилцагчийн тоо зэрэг үзүүлэлтүүдээрээ 3-рт жагсав. Эм ханган нийлүүлэх зах зээлийн 15 орчим хувийг “АЗИ-ФАРМА” ХХК дангаар хангаж эхэлсэн. Дэлхийн нэр хүндтэй эмийн үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах дистрибьютерийн гэрээ байгуулан гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлж, 20 орны 70 гаруй үйлдвэрийн албан ёсны дистрибьюторын гэрээтэй 1200 гаруй нэр төрлийн эмийг импортлогч болсон. Нийт ажиллагсдын тоо 150 хүрч, хүний нөөцийн бодлого бэхэжсэн. Улаанбаатар хотод Эм ханган нийлүүлэх төв-4, орон нутагт Эм ханган нийлүүлэх төв -6, сүлжээ эмийн сан-9 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

  12. Бидний түүх

    2013

    Монгол улсын “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ”, мөн “ТОП-10 НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ”-аар тус тус шалгарсан. Эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай 95 жилийн түүхтэй Герман улсын “Beurer”, хүүхдийн сүү, хоол тэжээлийн 100 жилийн түүхтэй “Toepfer” компани, 80 жилийн түүхтэй нярай хүүхдийн хэрэсгслийн “NIP” компаниуд, ОХУ-ын “Veropharm” зэрэг компаниудтай онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээг байгуулсан. Фарммаркет эмийн сангуудад бяцхан үрсдээ зориулсан хүүхдийн бүтээгдэхүүний "АНГААХАЙ" тасаг байгуулагдсан. “АЗИ-ФАРМА” эмийн сангийн 10 дахь салбар эмийн сан байгуулагдсан. Шинэ үеийн шилдэг технологи болох “1С программ”-ыг эм эмнэлгийн хэрэгсэл худалдаа, борлуулалтын салбарт бүрэн нийцүүлэн нэвтрүүлж, хөгжүүлсэн

  13. Бидний түүх

    2014

    Чанарын стандарт MNS 5530:2009-г хангасан 3 давхар агуулахын объектыг барьж, Логистикийн газрыг байгуулав. БНСУ-ын Ван Ин үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулав. 2014, 2015 оны ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарав.

  14. Бидний түүх

    2015

    Эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг алдагдуулахгүй хадгалах зориулалттай, MNS 5530:2009 стандарт хангасан 3 давхар агуулахын объектыг барьж, ашиглалтад оруулсан нь салбарын хэмжээнд чанарын шаардлага хангасан, хадгалалтын онцгой нөхцөлтэй ба эм, бүтээгдэхүүн хүлээн авах, ханган нийлүүлэх, хадгалах, хөргөх зэрэг хэсгүүдийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажилладаг анхдагч агуулахын байгууламж юм. Монгол улсын 2013 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарч, өмнөх оны амжилтаа ахиулж чадсан. Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж байгааг нь үнэлэн 2013 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгж, “Хөх дэвтэр” цом, батламж бүхий шагналыг гардан авсан. Монгол улсын нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын 2014 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдөв. “АЗИ-ФАРМА” эмийн сангийн салбарууд Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байгуулагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. “Reliance Life Science”, “Grindex”, “Hanlim pharm”, “Philosys”, “Takaso”, “Nulatex” зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах албан ёсны дистрибьюторын гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.

  15. Бидний түүх

    2016

    МУ-ын ТОП – 100 Аж ахуй нэгжээр дахин шалгарав. УБ хотод нийт 20 эмийн сантай болж, сүлжээ эмийн сангийн тоогоороо МУ-д 2-т эрэмбэлэгдэв. 2016 ондоо Хөвсгөл, Дорнод аймгуудад ЭХНТ-г нээж, нийт 10 ЭХНТ-тэй болов. Нийт 1800 нэр төрлийн эм барааг МУ-д бүртгүүлж, 30 гаруй улсын 84-н үйлдвэртэй гэрээ байгуулж ажиллав. Ажилчдынхаа тоог 230-д хүргэж, Улс орны хямралын үед ажлын байрыг нэмэгдүүлэв. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг улсын “Хетеро лапс лимитид” үйлдвэрийн Ледифос эмийг МУ-ын зах зээлд нийлүүлж, НД-ын хөнгөлөлтөөр олгох, Элэгний төв нээж ажиллуулах зэргээр нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хийв.

  16. Бидний түүх

    2017

    МҮХАҮТ-н 2017 оны Эрүүл мэндийн салбарын оны онцлох Энтрепренер аж ахуй нэгжээр шалгарав. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг үйлчилгээнүүдийг үзүүлэх зорилгоор “Зайсан”, “Элизабет”, “Морьтон” салбаруудыг нээж, Сүлжээ эмийн сангийн тоо 24-т хүрэв. Монгол улсад ажилтай хүний тоог 330-аар нэмэгдүүлж, ажлыг байраар хангасан. БНСУ-ын Төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх эмийн зах зээлийг тэргүүлэгч “Ван Ин” үйлдвэрээс шинэ үеийн сэтгэцийн 10 нэр төрлийн эм бэлдмэлийг шинээр нийлүүлж, эмчилгээнд амжилттай нэвтрүүлсэн нь, үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж, эмч мэргэжилтнүүдийн зүгээс талархалтай байгаагаа илэрхийлсээр байна.

  17. Бидний түүх

    2018

    Сүлжээ эмийн сан 30 болов. ажиллах гэрээ байгуулав. Хиймэл үе протезний шинэ салбарт анхны тендерт оролцож гэрээ байгуулав. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэв. Ажилчдын тоо 415 болж өргөжив. Харилцагчийн онлайн захиалга өгөх системийн төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. 2018 оны ТОП 150 аж ахуйн нэгжээр шалгарав.

  18. Бидний түүх

    2019

    EBRD Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэв. Эмийн сангийн тоо 34 болж өргөжив. 2019 ТОП 150 аж ахуйн нэгжээр шалгарав. Харилцагч нарт зориулсан B2B бөөний худалдааны онлайн захиалгын системийг амжилттай нэвтрүүлсэн.

  19. Бидний түүх

    2020

    Групп компани болон тэлж үйл ажиллагааны чиглэлээр 6 охин компани болон өргөжив. Монголын анхны менежментийн тогтолцооны олон улсын баталгаажуулалтын “Монсертф” ХХК-тай хамтран олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг хэрэгжүүлж эхлэв.

  20. Бидний шагнал

    2010

    ЭМЯ-ны 80 жилийн ойд зориулсан “Эмчилгээ, оношлогооны дэвшил-орчин үе” сэдэвт үзэсгэлэнгээс “Оны шилдэг импортлогч”. Эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ ХОЛБОО”-ны зохион байгуулсан Монгол улсад үндэсний эмийн үйлдвэр үүсч хөгжсөний 80, хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн үзэсгэлэнгээс “Шилдэг эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч байгууллага”. Эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ ХОЛБОО”-ны “Шилдэг импортлогч байгууллага”.

  21. Бидний шагнал

    2012

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Салбартаа манлайлагч” хүндэт өргөмжлөл. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас “Enterprenuer-2012” Хүндэт өргөмжлөл, Хүрэлмеркури цом бүхий шилдэг аж ахуйн нэгж. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос “Тэргүүний ажил олгогч” цол батламж. Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгийн "Гранд экспо 2012" үндэсний бизнес фестивалийн олон нийтийн интернет санал асуулгаар Монгол улсын “Топ Эм Ханган Нийлүүлэгч Байгууллага”.

  22. Бидний шагнал

    2013

    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2012 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ”. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2012 оны “ТОР-10 Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани”. Эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи-2013” үзэсгэлэнгээс “ИМПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” Монгол улсад Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын “ЭМ ХАНГАМЖ - 90” Хүндэт өргөмжлөл. Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” - ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал.

  23. Бидний шагнал

    2014

    Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, нийгмийн хариуцлагыг нэр төртэйгөөр биелүүлж байгааг үнэлэн 2013 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуйн нэгжээр шалгаруулан Татварын албаны дээд шагнал болох “Хөх дэвтэр” цом, батламж бүхий шагналыг гардан авсан. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2013 оны “ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарч, өмнөх оны амжилтаа ахиулж чадсан. Монгол улсын нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудын 2014 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдөв

  24. Бидний шагнал

    2015

    Монголын хоол боловсруулах эрхтэн судлалын хүндэт өргөмжлөл Хаан банкны Хүндэт харилцагч- Эрхэм түнш өргөмжлөл Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг улс орны хөгжил дэвшлийн түүчээ болсон 2015 оны “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ” байгууллагаар дахин шалгарсан.

  25. Бидний шагнал

    2016

    МУ-ын ТОП – 100 Аж ахуй нэгжээр дахин шалгарав. “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-ийн 20 жилийн ойн “Хүндэт гишүүн байгууллага”

  26. Бидний шагнал

    2018

    2018 ОНЫ ТОП-150 АЖ АХУЙН НЭГЖЭЭР шалгарахдаа МУ-ын ЗГ, МҮХАҮТанхим болон Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, НД-ийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран гаргадаг Улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр шалгарав.