БГД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ази Товер
"АЗИФАРМА ИНТЕРНЭЙШНЛ" ХХК
"АЗИФАРМА ИНТЕРНЭЙШНЛ" ХХК

З. Цэрэнхүү

“Азифарма Интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Анх “Азифарма Интернэйшнл” ХХК 2013 онд “Азифарма” ХХК-н Эмч төлөөлөгчийн алба гэсэн нэгжээр байгуулагдаж онцгой эрхт бүтээгдэхүүний эрэлтийг үүсгэж шинэ брэндийн бүтээгдэхүүнийг импорт хийж Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж таниулж ирсэн юм. “Азифарма Интернейшнл” ХХК нь албан ёсоор 2020 оны 1-р сард байгуулагдаж 45 ажилтантайгаар импорт, маркетингийн идэвхжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын дэвшилтэт технологи, инновацийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг судалж, бүртгүүлэн Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа. Манай байгууллага нь эксклюзив гэрээтэй 42 үйлдвэртэй хамтран ажилладаг эдгээр гэрээт үйлдвэрүүдээс 180 гаруй нэр төрлийн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг 20 эмч төлөөлөгчид зах зээлд эрэлт үүсгэх замаар маркетингийн үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа бид бүхэн Гэр бүлийн эрүүл амьдралын хэрэгцээнд, Хүүхдийн органик хүнс, Эмчилгээний агууламжтай гоо сайхны брэнд бүтээгдэхүүнийг шинээр зах зээлд нэвтрүүлж, хамгийн найдвартай, түргэн шуурхай, түгээлт, захиалгын системийг бий болгосон тэргүүлэгч дистрибъюшн компани болох зорилго тавин ажиллаж байна. Тендерийн алба нь 2014 оноос хойш Төрийн болон хувийн эмнэлгүүдийн тендерт идэвхтэйгээр оролцож, жил дараалан амжилттайгаар хамтран ажиллагч байгууллагууддаа эм болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг жигд тасралтгүй ханган ажиллаж байна.

Хаяг
Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө Ази Товер, Компанийн байр
Утас

+976 7007-5511

И-мэйл

info@asiapharma.mn