Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр зохион байгуулдаг “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад “Азифарма” ХХК дахин шалгарлаа. Төрийн ордонд болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулах ёслолын ажиллагааны үеэр “Азифарма” ХХК-ийн ТУЗ дарга Г.Баяржаргал өргөмжлөл, цомоо гардан авлаа.
“Азифарма” ХХК нь 20 жилийн турш улс орныхоо эрүүл энхийн төлөө уйгагүй зүтгэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ашиг орлого, ажлын байр, төсөвт төвлөрүүлсэн татвар шимтгэлээрээ манлайлан энэхүү шагналыг дахин гардан авлаа.
“Азифарма” ХХК нь Монгол улсын хэмжээнд бүх аймаг болон Улаанбаатар хотын хэмжээнд 30 гаруй эм ханган нийлүүлэх төв, 50 гаруй эмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ нийт харилцагчдадаа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанарын баталгаатай 3000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж, эм зүйн салбарт оруулж буй хувь нэмрээ өргөжүүлэхийн төлөө тасралтгүй урагшилсаар байна.
2021 он нь “Азифарма” ХХК–ийн хувьд бизнесийн цар хүрээгээ тэлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Webber Naturals, Sebamed, Baron, Hibbo, Waterpulse зэрэг брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн чухал жил болж өнгөрлөө. Ийнхүү "Азифарма ХХК" өнөөдөр 20 жилийн босгон дээрээ дахин нэг удаа үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг боллоо.
Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа
Эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе, “Азифарма” ХХК