Жил бүрийн 4 сарын 17-ны өдрийг ДЭМБ-с ГЕМОФИЛИ өвчнийг таниулах ДЭЛХИЙН ӨДӨР болгон тэмдэглэдэг билээ.

ГЕМОФИЛИ ӨВЧИН нь цус бүлэгнүүлэгч факторийн дутагдлын улмаас цус бүлэгнэхгүй буюу тасралтгүй цус алдах шинж тэмдгээр илэрдэг амь насанд аюултай өвчин юм.

 

Энгийн хүмүүс цус алдах үед 3-5 минутанд цус бүлэгнүүлэгч факторын тусламжтай цус алдалт тогтдог. Харин гемофили өвчинтэй хүмүүсийн цусанд цус бүлэгнүүлэгч фактор хангалттай байдаггүй ба цус алдалт урт хугацаанд үргэлжилснээр амь насаа алдах эрсдэлтэй байдаг.

 

ЦУС БҮЛЭГНҮҮЛЭГЧ ФАКТОР гэдэг нь цус алдалтыг хянадаг цусан дотор байдаг нэг төрлийн уураг юм. Ийм өвчтэй хүмүүс цус алдалтаас сэргийлэхийн тулд цус бүлэгнүүлэгч факторыг тогтмол хийлгэдэг.

 

 

 

"Азифарма" ХХК нь Гемофили өвчний үед хэрэглэгддэг цус бүлэгнүүлэгч VIII болон IX-р факторыг албан ёсоор оруулан ирж Гемофили өвчний эмчилгээнд хувь нэмрээ оруулдаг билээ.

 

Одоогийн байдлаар манай улсад Гемофили буюу цус бүлэгнэлтийн эмгэгтэй 125 орчим хүн бүртгэлтэй байгаагийн 61 хүүхэд нь ЭХЭМҮТ-д байнгын эмчилгээний хяналтанд байдаг байна.

 

 

Бид ГЕМОФИЛИ өвчнийг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ, УНТЭ, ЦССҮТ, Монголын Үндэсний Гемофилийн Холбоо хамтран Гемофилитэй иргэд, хүүхдүүдийн ар гэр, асран хамгаалагчдынх нь санал хүсэлтийг сонсох, дэмжих, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготойгоор уулзалт, үйл ажиллагаа хамтран зохион байгууллаа.

 

Гемофили өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://hemophilia.org.mn/

 

Эрүүл энхийг хамтдаа эрхэмлье, Азифарма..,