Монгол улсад анх удаа хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэд өвдсөн үедээ эмийн сангаар шууд төлбөрийн үйлчилгээгээр эм, тариа авах боломж бүрдлээ. Энэхүү үйлчилгээг 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн Миг даатгал компани Ази Фарма эмийн сангийн сүлжээтэй хамтран нэвтрүүлж байгаа юм.  Ингэснээр Миг даатгалын хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэд:

- ISO стандарт бүхий Ази Фарма эмийн сангийн салбараар үйлчлүүлэхдээ эмчийн жороор шаардлагатай эм тариагаа төлбөр төлөхгүйгээр авах

- Ази фарма эмийн сангийн www.apteka.mn сайтаар онлайн захиалга үүсгэж хүссэн газартаа хүргүүлэх боломжтой.

Сүүлийн жилүүдэд хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хурдацтай хөгжиж байгаа ба иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авдаг болсон. Гэхдээ иргэд өвдсөн үедээ өөрсдөө эхэлж эм тариагаа аваад дараа нь даатгалаас мөнгөө авдаг байсан. Тэгвэл Миг даатгал үйлчилгээгээ илүү сайжруулан, иргэдэд илүү хялбар болгож байгаа нь энэ юм.

МИГ хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл авахыг хүсвэл: 7575-6000