Азифарма групп үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Турк Улсын Анкара хотод Удирдлагын багийн “Бизнес саммит -2022” уулзалтыг зохион байгууллаа.

 

 

Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Азифарма ХХК болон түүний охин компанийн 2022 оны нэгдүгээр хагас жилийн ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээгээ төлөвлөснөөс гадна, дунд шатны удирдлагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлэх, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулан цаашид авах арга хэмжээний зорилгыг тодорхойллоо.

 

Цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ажил амралтыг хослуулсан удирдлагын багийн тогтолцоог нэгдсэн нэг ойлголтод хүргэж чадсанаараа давуу талтай байлаа.