“Азифарма Мед” компани нь 2020 оны нэгдүгээр сард Азифарма компанийн сүлжээ эмийн сангийн газар статусаа сольж албан ёсоор хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон билээ. Одоогоор 200 гаран ажилтан, 50 гаруй салбар эмийн сантай үйл ажиллагаа явуулж байна. Компани хэрэглэгчдэдээ үзүүлэх үйлчилгээгээ илүү сайжруулахаар ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

 

“Бурят Фармация” үйлдвэр нь 1924 онд, ОХУ-ын Эрхүү хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж буй ОХУ-ын томоохон эм, ханган нийлүүлэх үйлдвэрийн нэг билээ.

 

“Азифарма Мед” компанийн удирдлагын баг Буриад улсын “Бурят Фармация” эмийн үйлдвэрээр зочилж, сүлжээ эмийн сангийн үйл ажиллагаа, эм үйлдвэрлэх процесстой танилцаж, үйл ажиллагаагаа тэлэх зорилтын хүрээнд тус компанитай хамтран амжилттай сургалт зохион байгууллаа.

 

Буриад улсад зочлоход найрсгаар хүлээн авч, ажлын туршлагаасаа хуваалцсан “Бурят Фармация” эмийн үйлдвэрийн хамт олон болон Гүйцэтгэх захирал Баир Цыреновад талархал илэрхийлье.

 

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө түүчээлэн ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхандаа мөн талархал илэрхийлье.

 

Эрүүл энхийг хамтдаа эрхэмлэе, Азифарма ХХК