Монголын Радиологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган зохион амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Радиологийн Конгресс 2022 хурлаар “Эмэгтэйчүүдийн хавдрын дүрс оношилгоо” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний болон сургалтын илтгэлүүд, олон улсын зочин профессоруудын сонирхолтой илтгэлүүд, судлаач-эрдэмтдийн эмнэлзүйн ховор тохиолдлууд хэлэлцэгдсэн юм.
Азифарм ХХК нь Дүрс оношилгооны салбарт 2017 оноос хойш оношилгоо, шинжилгээний зориулалтаар Францын алдарт Гуербет үйлдвэрийн компьютер томографийн тодосгогч Ксенетикс, соронзон резонанс томографийн тодосгогч Дотарем, судсан доторх оношилгоо эмчилгээний зориулалт бүхий Липиодол тодосгогчуудыг албан ёсны онцгой эрхтэй оруулж ирж байгаа бөгөөд уг хуралд өөрсдийн бүтээгдэхүүний онцлог, давуу тал, судалгаа шинжилгээнүүдээ танилцуулан оролцлоо.
Та бүгдэд сонирхуулахад Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 оны 5 дугаар сарын 29-нд "Монголын Рентген Радиологичдийн Нийгэмлэг" нэрээр анх удаа албан ёсоор бүртгүүлж, N496 тоот гэрчилгээ авсан бөгөөд 1999 онд нэрээ шинэчлэн "Монголын Радиолоийн Нийгэмлэг" нэрээр бүртгүүлснээс хойш өнөөг хүртэл 27 жил үйл ажиллагаагаа явуулж байна.