Монгол улсад Тархины цус харвалтын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийн амьдралын чанар ба тархины цус харвалтын үлдцийг багасган хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах зорилгын хүрээнд "Азифарма" ХХК, Австри улсын Эвэр Нейрофарма үйлдвэр нар хамтран зохион байгууллаа.

Сургалт 5 сэдвийн хүрээнд Монголын Харвалт судлалын нийгэмлэгийн эрдэмтэн доктор эмч нар амжилттай хэлэлцүүлж, нийт 190 эмч танхимаар, 45 эмч онлайнаар амжилттай оролцлоо.

Сургалтын үеэр Фейсбүүк дээр Монголын харвалт судлалын нийгэмлэг нэртэй группийг үүсгэн 120 эмчийг нэгтгэснээр, сургалтын үеэр Монголын харвалт судлалын нийгэмлэг ба Монголын Неврологийн нийгэмлэгийн хэлэлцүүлсэн нийт 23 илтгэлийг байршуулан эмч мэргэжилтнүүдийн ажилдаа ашиглах боломжийг олгож байгаагаар давуу талтай.

Мөн "Азифарма" Мед ХХК-ын эмийн сангийн ажилтнууд тархины цус харвалт, гавал тархины гэмтэл, мэдрэлийн эмгэгүүдийн үед хэрэглэдэг Церебролизин тарианы үзэсгэлэн зохион байгуулж эмч мэргэжилтнүүдийн бүтээгдэхүүний онцлог давуу талуудын тайлбарлан өгч оролцсон юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://apteka.mn/brand/everpharma

Эмчийн зөвлөгөө, хүргэлт: 1800-1801