Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан "Азифарма" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд амьсгалын замын халдварын үеийн дэмжих эмчилгээний зориулалттай ашигтай бактери  "Кимчи Курут" бүтээгдэхүүнийг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлан, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.

     

Томуу нь инфлюнза вирусээр үүсгэгддэг өндөр халдвартай, амархан тархдаг түгээмэл тохиолддог өвчин юм. Дэгдэлтийн үед хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан болон архаг өвчтэй хүмүүс хамгийн эрсдэлтэйд тооцогддог. Хүндрэлийн өсөлт нь уушгины хатгалгаа, амьсгалын доод замын үрэвсэл, чихний үрэвсэл, зүрх судасны хүндрэл, архаг өвчний сэдрэл зэргээр хүндэрч эмнэлгийн ачааллыг  нэмэгдүүлдэг. 

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан "Азифарма" ХХК нь БНСУ-ын "Кэмчеонг" үйлдвэрийн "Кимчи Курут" бүтээгдэхүүнээс 25000 ширхгийг ЭХЭМҮТ, ЭНЭҮТ болон нийслэлийн зургаан дүүргийн хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд хандивлалаа. Уг бүтээгдэхүүн нь томуу, томуу төст өвчний эмчилгээний явцад хавсран хэрэглэснээр дархлааг дэмжих, хүндрэлийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.