Дэлхий дээр жилд 15 сая гаруй хүүхэд дутуу төрдөг бөгөөд эдгээр хүүхдүүдийн 80-90% нь судас тэжээлийн эмчилгээний хэрэгцээтэй хүүхэд байдаг. Монгол улс “ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020-2024 он гэхэд нярайн эндэгдлийг 5,8 хүртэл бууруулах зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Бид нярайн эндэгдлийг бууруулах энэхүү зорилгын хүрээнд Монгол улсад анх удаа Олон улсын стандартыг хангасан цорын ганц гурван тасалгаат дутуу нярайн, нярайн парентерал тэжээлийг нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү гурван тасалгаат тэжээл нь Европын холбооны улсуудын эмчилгээний практикт нэвтэрсэн бөгөөд Монгол улс Ази тивийн улсуудаас Казахстан улсын дараагаар эмчилгээний практикт нэвтрүүлж буй 2 дах улс болж байна.
Уг бүтээгдэхүүн нь уламжлалт аргыг бодоход холих явцад гарах алдааг бууруулах, гаднаас халдвар орох эрсдэлийг бууруулах, холих явцад хугацаа шаарддаг зэрэг үйл явцыг хөнгөвчилсөн орчин үеийн эмчилгээний бүтээгдэхүүн юм. Азифарма ХХК нь 20 жилийнхээ ойг угтан энэхүү гурван тасалгаат судас тэжээлийн дээжийг төрөх нярайн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд бэлэг болгон хүлээлгэн өгөв.
Монголын үрс маш олон болох болтугай.